✨ Нүүрний спонж гэж юу вэ?

2025 оны 07 сарын 30

✨ Нүүрний спонж гэж юу вэ?

💕 Нүүрний будалтын спонж 💕 Гоо сайхны жижигхэн баатар 💕



✅Жигд түрхэлт – Толбогүй, өөгүй, арьсанд ууссан мэт зөөлөн будалт болдог.

✅ Арьсанд ээлтэй – Хуруугаар түрхэхээс илүү цэвэр, зөөлөн мэдрэмж нь танд таалагдана шүү.

✅Олон үйлдэлтэй – Суурь, консилер, крем, пудр гээд бүгдэд тохиромжтой.

✅Мэргэжлийн түвшний будалтын эффект – байгалийн мэт, өөгүй




🧽 Усанд нороход томордог спонж

💧 Чийглэг, хөвсгөр байх тусмаа будгийг өөртөө шингээхгүй ба нүүрний будагт хэмнэлттэй байдаг.

🌸 Хөвсгөр, зөөлөн бүтэцтэй учир үрчлээс үүсгэхгүй.

Яагаад гэвэл багс болон хураагаар түрхэхээс илүү түрхэж биш товшиж буддаг.

⚠️ Заавал норгоод хэрэглээрэй! Хуурай бол бүтээгдэхүүнийг тань "идчихнэ"




Ямар хэлбэртэйг сонгох вэ?

🥚 Дугуй эсвэл өндөг хэлбэртэй спонж нь 2 талаар нь ашиглахад тохиромжтой байдаг.

💧 Орой хэсгээр нь зовхи, хамрын 2 тал болон гэрэл сүүдэр тавих үед хэрэглэнэ.

🌸 Суурь хэсгээр дух, хацар, эрүү гэх мэт талбай том хэсгүүдэд хэрэглэнэ.



🧼 Арчилгаа ба ариун цэвэр

Спонжоор будалт хийхэд арьсны тос, бохир, бактери хуримтлагддаг тул дараах арчилгааг байнга хийж байгаарай:

✔️ Долоо хоногт 2-3 удаа зөөлөн /бактери устгагчтай/ саван, бүлээн усаар угаах

✔️ Бүрэн хатсаны дараа хайрцаг болон уутанд хийж хадгалаарай.

✔️ 1.5–3 сар тутамд шинэчилж болно.



💡 Зөвлөгөө: Ямар спонж сонгох вэ?

🔸 Хэрвээ эхэлж байгаа бол – Өндөг хэлбэртэй, нороход томордог, латексгүй спонж хамгийн тохиромжтой

🔸 Мэргэжлийн будалт хийх бол – 2–3 төрлийн хэлбэрийн жижиг, том спонж хослуул

🔸 Мэдрэмтгий арьстай бол – Гипоаллерген (харшил өгөхгүй) материалтайг сонго




Мөн XIMIVOGUE дэлгүүрт төрөл бүрийн хэлбэр, өнгөтэй спонж худалдаалдаг ба хайрцаг дотроо 1 ба олон ширхэгтэй байдаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл